Энэ хичээлээр хөрсний тухай ерөнхий ойлголт, хөрсний зураг зохиох, ашиглах аргыг заана. Хичээл нь дараах сэдвүүдээс бүрдэнэ.
Зорилго
Бэлчээрийн тогтвортой менежмент төслийн хүрээнд бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалахад хөрсний англал, зургийг ашиглах онол, практикийн мэдлэг олгох үндсэн зорилготой.
Зорилт
1. Бэлчээрийн хөрсөнд зүсэлт хийж, морфологи шинжийг тодорхойлж хөрсийг ангилах аргачлалыг тайлбарлах 2. Хөрсний зураг ашиглаж бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах онол, практикийг тайлбарлах.
Мэдлэг
1. Хөрсний ангиллын талаар ойлголтой болох.
2. Хөрсний ангилалд үндэслэж хөрсний зураг хийх, хөрсний зурганд үндэслэж бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах менежмент боловсруулах.
1. Хөрсний ангиллын талаар ойлголтой болох.
2. Хөрсний ангилалд үндэслэж хөрсний зураг хийх, хөрсний зурганд үндэслэж бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах менежмент боловсруулах.
Сэдэв 1: Хөрсний тухай ойлголт
Энэ сэдвээр хөрс гэж юу болох, хэрхэн үүсдэг, хөрсний ангилал, бүрэлдэхүүн зэргийн талаар ойлголт өгнө.
Сэдэв 2: Хөрсний зураг зохиох, ашиглах
Сэдвийн хүрээнд хөрсний хил заагийг тогтоох, зураг зохиох, түүнийг ашиглах, зургийн төрлүүд, зураглалын таних тэмдэг зэрэг ойлголтыг өгнө.
Талархал
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.