Бэлчээр усжуулалтын талаар үндсэн ойлголт, ач холбогдол, сайжруулах аргын тухай танилцуулна.
Монгол орны бэлчээрийн усан хангамж, бэлчээр усжуулалтын судалгаа, гадаргуугийн ил задгай усгүй бэлчээр нутагт уст цэгүүдийг шинээр байгуулах, өвлийн улиралд гол горхи, нуур, цөөрөм хөлдсөнөөс мал уух усаар дутагддаг тул хөлддөггүй уст цэгүүдийг байгуулах замаар өргөн уудам дэвсгэр газрыг бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, малын тоо толгойг өсгөх, түүнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд оршино.
1. Бэлчээр усжуулалтын хөгжил, төр засгаас хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүд.
2. Мал аж ахуйг хөгжүүлэх, малын зүй бусын хорогдлыг багасгах, малаас авах ашиг шимийг дээшлүүлэхэд бэлчээр усжуулалт ба малын усан хангамжийн асуудал хэрхэн нөлөөлөх талаар ойлголт.
3. Монгол улсын бэлчээр усжуулалтын ойрын ба хэтийн бодлогыг боловсруулахад нөлөөлөх хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэл.
1. Бэлчээр усжуулалтын үндсэн зорилго, тэдгээрийн онцлог шинжүүд, бэлчээр усжуулалтын ажлыг явуулах үндсэн зарчимын талаар ерөнхий ойлголт.
2. Малын усан хангамжийг сайжруулахын ач холбогдол нь түүнтэй харилцан шүтэлцээтэй хэд хэдэн хүчин зүйлийн талаар бүрэн ойлголттой болно.3. Бэлчээрийг усан хангамжийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх талаарх мэдлэгийг олгоно.
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.