Бэлчээр, хадлангийн доройтлын экосистемд үзүүлэх нөлөө

Монгол орны хэмжээн дэх бэлчээрийн газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, доройтлын шалтгаан, доройтсон бэлчээр, хадлан бусад экосистемд үзүүлэх нөлөөлөлийн талаарх ойлголт.

Зорилго

Монгол орны хэмжээн дэх бэлчээрийн газрын өнөөгийн төлөв байдлын талаархи мэдлэг, доройтлын шалтгаан, нөхцөл, бэлчээрийн доройтлын өнөөгийн төлөв байдал, шалтгааныг ойлгуулахад оршино.

Зорилт

Бэлчээрийн ургамал орчны агаар, хөрсний температур, сүвшилт болон барьцалдах чадварт хэрхэн нөлөөлдөг талаархи мэдлэг олж авах.

1. Бэлчээрийн ургамал нөмрөг тухайн орчин дахь агаар, хөрсний температур, сүвшилт, барьцалдах чадварт нөлөөлөх байдлын ойлголт.

2. Доройтсон бэлчээр бусад экосистемд үзүүлэх нөлөөллийн талаархи ойлголт өгөхөд тус тус оршино.

Мэдлэг

1. Манай улсын хэмжээн дэх бүс, бүслүүрийн бэлчээрийн газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, түүний шалтгаан, бэлчээрийг төлөв байдлыг үнэлэх чадвартай болох.

2. Бэлчээрийн газар доройтсоноор бусад экосистем, орчны агаар, хөрсөнд хэрхэн нөлөөлж буй учир шалтгааныг онолын түвшинд мэдэж авах.

Сэдэв 1: Бэлчээрийн доройтлын бусад эко системд үзүүлэх нөлөө (Онол)

Сэдэв 2: Бэлчээр хадлангийн доройтол (Практик)

Талархал

Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.