Энэ хичээлээр хөрсний элэгдэл эвдрэл, түүнд нөлөөлөх хүчин зүйл, хөрсний элэгдлийн зэрэглэл, шалгуур, хөрс хамгаалал, нөхөн сэргээх аргын талаар ойлголт өгнө. Хичээл нь дараах сэдвүүдээс бүрдэнэ.
Уг сэдвээр хөрсийг элэгдэл доройтолд хүргэх үндсэн нөхцлүүд, түүнд үндэслэн хөрс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх, доройтсон хөрсийг нөхөн сэргээх мэдлэг, дадал олгоно.
Суралцагчдад хөрсний элэгдэл доройтолд нөлөөлөх хүчин зүйлүүдийг мэдүүлэх, тэдгээрийн үйлчлэлийг сааруулж хөрсийг хамгаалах, элэгдэл, доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээх үйл ажиллагааны талаар танхимд болон хээрийн нөхцөлд хичээл зааж тодорхой ойголт өгөх.
1. Хөрсний элэгдэл эвдрэл доройтолд нөлөөлөх хүчин зүйлүүд, хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл.
2. Хөрсийг хамгаалах аргууд, эвдэрч доройтсон хөрсийг нөхөн сэргээх аргуудын талаархи ойголт.
1. Хөрсний зарим шинж чанарын өөрчлөлтөөр элэгдэл эвдрэлийн зэрглэлийг тогтоох.
2. Хөрс хамгаалах, нөхөн сэргээх зарим аргуудыг хэрэгжүүлэх.
1. Олгосон мэдлэг чадвар нь хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах боломжит арга хэмжээ авахад хэрэглэгдэнэ.
2. Доройтсон хөрсийг нөхөн сэргээх зарим арга хэмжээ авахад хэрэглэгдэнэ.
Уг сэдвээр заах хичээл нь хөрсийг элэгдэл доройтолд хүргэх үндсэн нөхцлүүд, түүнд үндэслэн хөрс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх, доройтсон хөрсийг нөхөн сэргээх мэдлэг, дадал олгох агуулга багтсан байна.
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.