Товч танилцуулга
Сүүлийн жилүүдэд малчид, тариаланчид бэлчээрийг илүү сайн ашиглах, тэжээл бэлтгэх талаар мэдлэгийг маш их сонирхож байна. Энэ нь зарим талаар бэлчээрийн даац хэтэрсэн, малын тоо толгой нэмэгдсэн, “отрын” бэлчээр, нүүдэл хязгаарлагдмал, уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа ган, зудын улмаас байгалийн тэжээлийн нөөцийн хомсдол нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Бэлчээрийн менежмент, хадлан тэжээл бэлтгэх нь ялангуяа өвөл, хаврын хахир хатуу цагт Монгол орны байгaлийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сургалтын байгууллага эсвэл орон нутгийн зохион байгуулсан сургалтад хамрагдахад ажил дээрээ 365 хоног тогтмол байх шаардлагатай тэдний ажил мэргэжлийн онцгой шинж чанар ялангуяа цар тахлын өнөөгийн нөхцөл байдал нь ихээхэн бэрхшээл учруулж байна.
Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан бэлчээрийг зохистой ашиглах, тэжээл бэлтгэх, үйлдвэрлэх, тэжээлийн ургамал тариалах, хураах талаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжтой цахим контентыг боловсруулж, онлайн сургалтыг явуулах, боломжтой болгох шаардлагатай болсон. Монгол улсад тэжээлтэй холбоотой онлайн мэдээллийн найдвартай эх сурвалж байхгүй тул анхан шатны болон дэвшилтэт мэдээлэл, мэдлэгийг сонирхож буй хүмүүст зориулан ийм вэбсайт хөгжүүлэх нь нэн чухал юм.
Мобайл болон хиймэл дагуулын технологи, интернетийн холболтын сүүлийн үеийн дэвшилтүүдээр дамжуулан Монгол улсад цахим сургалтын агуулга, онлайн мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүргэх боломжтой болсон байна.
Цогц, 24/7 цагийн вэбсайтыг боловсруулснаар эрсдлийн менежмент, гамшгийн хор уршгийг бууруулах, тэжээл бэлтгэх, бэлчээрийн менежментийн сайн жишээ, онлайн сургалтын агуулга, малчид, тариаланчид, төрийн албан хаагчид болон бусад сонирхогч талуудад мэдлэгээ бэхжүүлэх боломжийг олгоно.
Энэхүү ажлын хүрээнд цахим сургалтын агуулга болон түүнийг хэрэглэгчдэд хүргэх вэбсайт, гар утасны аппликейшныг боловсруулж, хөгжүүлсэн.
Хөрс, бэлчээр хадлан, тэжээлийн чиглэлийн 19 хичээлийн 50 видео контентыг “ХААИС“-ийн Агро-Экологийн сургууль, “МААЭШХүрээлэн”-ийн мэргэжлийн 16 багш нарын цахим хичээлийн сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий танилцуулга, зураглалыг багтаасан баримт бичигт үндэслэн боловсруулж та бүхэнд хүргэж байна.