
Дорнод аймаг
Дорнод аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 124000 км2 газар нутагтай бөгөөд хэмжээгээрээ аймгуудаас эхний 3-т ордог. Дорнод аймгийн хүн ам одоогийн байдлаар 86.1 хүн амтай. Халх, буриад, барга , үзэмчин үндэстэн ястангууд оршин суудаг. Засаг захиргааны нэгжийн хувьд 14 сум 67 багтай. Нийт хүн амын 55 хувь нь Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавьяаны одонт аймгийн төв Чойбалсан хотод амьдардагДорнод аймаг нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ аймгуудаас 3-р байранд байна.
Дорнод аймаг нь ОХУ-н Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн зургаан боомттойгоос ОХУ-тай авто замын 2, төмөр замын нэг, БНХАУ-тай авто замын 3, агаарын 1 боомтоор харилцдаг бөгөөд Монгол улсын Зүүн хойд Азийн орнуудтай холбодох хамгийн ойрын гарц юм.
Монгол улсын Улсын их хурлаас баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар зүүн бүсийг аялал жуулчлалын салбараар хөгжүүлэхээр тодорхойлсон. Дорнод аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүхий түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудтай .Тухайлбал Халхголын бүс нутаг, Буйр нуур, Их бурхант, Мэнэнгийн тал, Цагаан зээр, Хэрлэн бар хотын туурь, Өүлэн эхийн өлгий нутаг гадаад дотоодын жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг.
- Газарзүйн онцлог
Монгол орны зүүн , зүүн өмнөд хязгаарт орших Дорнод аймаг хуурай хээрийн бүсэд хамаарагдана. Дорнод аймаг нь далайн түвшинээс дээш 600-1200 метр өргөгдсөн, ухаа гүвээ, тэгш талархаг гадаргатай. Байгалийн бүс бүслүүрийн хувьд ойт-хээр, хээрийн бүс зонхилсон, 123.5 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Баруун, баруун хойт зүгийн агаарын урсгалаар ирэх чийгийн ихэнх нь Хэнтийн нуруунд саатдагаас Дорнод тал нутаг бол чийглэгдүү-сэрүүн, хуурайдуу-сэрүүвтэр, хуурайдуу дулаавтар уур амьсгалтай. Байгалийн бүс бүслүүрийн хувьд ойт-хээр, хээрийн бүс зонхилсон, 123.5 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Баруун, баруун хойт зүгийн агаарын урсгалаар ирэх чийгийн ихэнх нь Хэнтийн нуруунд саатдагаас Дорнод тал нутаг бол чийглэгдүү-сэрүүн, хуурайдуу-сэрүүвтэр, хуурайдуу дулаавтар уур амьсгалтай Аймгийн баруун хойд талаараа Хэнтийн нурууны салбар Эрээн давааны нуруу, Энх, Жаварт хошуу, Онцгой, Хараат, Бүрэнхаан, зүүн зүүн өмнөд хэсгээрээ Их Хянганы салбар Нөмрөг, Соёлз зэрэг далайн түвшинээс дээш 532 метрт орших Хөх нуур хэмээх тэгш тал байдаг. \Дорнод аймгийн уур амьсгалын эмхэтгэл 1998 он.
- Уур амьсгалын онцлог
Дорнод аймаг нь баруун, баруун хойт зүгийн агаарын урсгалаар ирэх чийгийн ихэнх нь Хэнтийн нуруунд саатдагаас дорнод тал нутаг бол чийглэгдүү сэрүүн хуурайдуу сэрүүн хуурайдуу агаарын урсгалтай. Жилийн 251-260 өдөр нь нартай цэлмэг. Жилд дунджаар 150-300 мм тундас унаж цаг агаар дундаж температур өвөлдөө хасах 27 хэм зундаа нэмэх 21 хэм байдаг. Дорнод аймгийн хувьд агаарын жилийн дундаж температур 1971-2018 оны хооронд 1.1°С-аар дулаарсан. Нийлбэр хур тунадасны хувьд 1971-2018 оны хооронд 13%- иар бага зэрэг буурсан хандлагатай байна.
Хөрс
-Уулын хүрэн хөрс.
Механик бүрэлдэхүүний хувьд хөнгөн шавранцар,элсэнцэр хөрс зонхилно. Хээрийн хүрэн хөрс үүсэх үйл явц уулын хажуугийн элэгдлийн үйл явц хосолж явагдсаны дүнд үүссэн байна. Уулын хөрсний шимт давхраа сул хөгжилтэй нимгэн хад чулуу элбэгтэй хажуугийн элэгдлийн нөлөөгөөр хөрсний дээд давхрага байнга эвдэрдэг. Хөрс үүсэх явц үргэлж залуугаараа байдаг. Давсны хүчлийн нөлөөнд буцлах гүн жигд биш, заримдаа өнгөнөөсөө эхлэн буцалдаг.
– Хүрэн хөрс.
Дорнод Монголын хөрсөн бүрхэвчийн ихэнх хэсгийг эзэлнэ. Хэнтийн уулархаг нутгийн урд талаас өмнө зүгт өргөн хөндий тэгш тал, намхавтар уулс, дов толгодоор тархсан байдаг. Хүрэн хөрс баруун талаараа өргөн зурвас газраар манай орны гүн тийш үргэлжилж, зүүн талаараа улсын хилээс цааш үргэлжилж тархана. Нутгийн урд хэсэгт цайвар хүрэн хөрсөнд аажмаар шилжиж байна. Хүрэн хөрсөн дээрх ургамал тачир сийрэг учраас хөрсөнд орох органик үлдэгдлийн хэмжээ ерөнхийдөө бага байна. Механик бүрэлдэхүүнээрээ ихэвчлэн хөнгөн шавранцар ба элсэнцэр сайр чулуугаар элбэг байдаг. Ялзмагт үеийн зузаан 20-30 см-аас ихгүй. Хүрэн хөрсөн дэх ялзмагийн хэмжээ ялзмагт үеийн зузаанаас хамаарч хар хүрэн, хүрэн цайвар, хүрэн гэж 3-н хэв шинжид ялгана.
– Хар хүрэн хөрс.
Дорнод Монголын хойд ба баруун хойд нутгаар их элбэг тархана. Мөн арай хуурай бүсийн нам газруудаар тохиолдоно. Хар хүрэн хөрс дангаараа үргэлжилсэн бүс үүсгэхгүй, алаг цоог тархсан байдаг. Хар хүрэн хөрс нь 1,6 сая га талбайг эзэлдэг. Ялзмагт үеийн зузаан 30-40 см, заримдаа 50 см буюу түүнээс илүү гарах явдал үзэгдэнэ. Механик бүрэлдэхүүний хувьд жигд биш, шавранцар, хөнгөн шавранцар хөрс зонхилж, хаяа шаварлаг хөрс тохиолдоно. Хар хүрэн хөрсөнд ялзмаг болон тэжээлийн бодис нилээн арвин хуралдах учир агро үйлдвэрлэлийн шинжээр сайн чанартайд тооцдог.
– Цайвар хүрэн хөрс.
Дорнод Монголын нутгийн баруун урд хэсгээр 0,1 сая/га талбайг эзлэн тархсан байна. Цайвар хүрэн хөрс механик бүрэлдхүүний хувьд цайрархаг ба энэ нь хөрсний бүх давхаргад үзэгдэнэ. Хөрсний ялзмагт үеийн зузаан 10-20 см, ялзмагаар маш ядуу, үржил шимээр дорой. Дорнод Монголын талд дээрх үндсэн 2 төрлийн хөрснөөс гадна хужир, марзат хөрс, голын хагшаас хурдаст нугын хөрс мөн хагас бэхжсэн ба сул элс харьцангуй бага талбайг эзэлдэг. Хужир марзат хөрс 0,9 га эзэлдэг. Хонхор хотгоруудын ¸ёроол, голын хөндий, нуурын эрэг хөвөө орчмын нам дор газар ихээхэн тархана. Хужир марзат хөрс нь давслагийн зүйлээр хэт их учир хөдөө аж ахуйн ач холбогдолгүй.
Голын хагшааст хурдаст нугын хөрс 1,1 сая га талбайг эзлэн, уулын хоорондох нарийн ам хөндий, голуудын татам газарт тогтсон байдаг. Ялзмагт үеийн зузаан 35-40 см орчим юм. Механик бүрэлдýхүүнээрээ хөнгөн шавранцараас хүнд шавранцар, шавар хүртэл янз бүр байна. Ялзмагийн хэмжээ өнгөн хэсэгтээ 8% орчим. Уг хөрс нь үр шимээрээ дунд ба доод зэрэгт ордог. Нугын хөрс малын бэлчээр, хадланд ашиглахад тохиромжтой.
Голын хагшааст хурдаст нугын хөрс 1,1 сая га талбайг эзлэн, уулын хоорондох нарийн ам хөндий, голуудын татам газарт тогтсон байдаг. Ялзмагт үеийн зузаан 35-40 см орчим юм. Механик бүрэлдýхүүнээрээ хөнгөн шавранцараас хүнд шавранцар, шавар хүртэл янз бүр байна. Ялзмагийн хэмжээ өнгөн хэсэгтээ 8% орчим. Уг хөрс нь үр шимээрээ дунд ба доод зэрэгт ордог. Нугын хөрс малын бэлчээр, хадланд ашиглахад тохиромжтой.
- Ургамалжилт
Дорнод Монголын нутаг нь маш олон төрөл, зүйлийн ургамалтай. Хэнтийн нурууны салбар уулсын хоорондох хөндий, уулсын энгэр хажуу хормойгоор уулын хар шороон ба хар хүрэн хөрстэй газрын алаг өвс улалж, жижиг дэгнүүлт, биелэг өвс зонхилно. Хэнтийн нурууны салбар уулсын зүүн хэсгийн намхан уулсаар, мөн Хянганы уулсын баруун талаар хар шороон ба нугат /хээрийн/ хүрэн хөрсөн дээр тохиолдох нам уулсын зүр өвст нугын хээр зонхилно. Дорнод аймгийн хойд ба зүүн өмнөд талаар, Хэнтийн уулын зүүн, Хянганы салбар уулсын баруун хаяагаар зүр өвст хялганат, зүр өвст алаг өвст хялганат хээр зонхилно. Хэнтий нурууны зах сэжүүрийн уулс хоорондын хөндийд Дорнодын зүүн хойд сумдын нутгаар мөн Халхгол сумын нутагт тархсан нугын шинжтэй хөнгөн шавранцар хар хүрэн хөрстэй газар элбэг тохиолдох алаг өвс хиаг- хялганат хээр зонхилж байна. Мөн энд сонгинолог ургамал элбэг тохиолдоно. Дорнодын тал Хэнтий аймгийн төв хэсгээр, Сүхбаатарын зүүн, зүүн урд талаар тархсан шавранцар хар хүрэн хөрстэй газрын хиаг бүхий жижиг дэгнүүлт, үетэнт-хялганат, харганат хиаг хялганат жижиг дэгнүүлт үетэнт хээр тохиолдоно. Дорнод аймгийн урд Сүхбаатар аймгийн зүүн хэсгээр бага хэмжээний талбайг эзлэх шавранцар, мараалаг хүрэн хөрстэй газрын– хиаг, таана ширэг улалж-хялганат хээр тархсан байна. Эндээс үзэхэд Дорнод Монголын нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийн чухал хэсэг нь байгалийн тэжээлийн ургамал юм. Энэ нь дэвсгэр нутгийн 90%-ийг эзлэн тархсан байна.
Байгалийн бүс бүслүүр
Дорнод аймгийн нутаг хуурай хээр болон ойт хээрийн бүсэд хамрагддаг.

Уулын ойт хээрийн бүслүүр
Жилдээ 300-400 мм, салбар уулсаар 200-300 мм тунадас унадаг. Хүйтрэлгүй хугацаа 112-125 хоног үргэлжилдэг. Хавар, намар хуурайдуу юмуу хуурай. Карбонаттай юмуу нунтаг карбонатгүй хар хүрэн хөрс зонхилно. Үетэнт, алаг өвс-хялганат, хазаар өвс-хялганат, хялганат-агьт, ботууль-агьт уулын хээр болоод нугархаг хээртэй. Томоохон голуудын хөндий дагаж үржил шим сайтай тутмын нуга тааралдана. Монголын газар тариалангийн гол бүс нутаг болгох ба эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.
Хээрийн бүс
Хээрийн бүс нь хуурайсаг ургамал зонхилдгоороо онцлог. Монголын хээр нь Мажар Улсын Дунайн “пушти” хэмээх хээрээс Дорнод Азийн Манжуурын хээр хүртэл үргэлжлэх хээрийн дорнод хэсэг болно. Манай хээр бусад хээрээс харгана, агь мэтийн сөөг, сөөгөнцөр элбэгтэй байдгаараа ялгаатай.
Энд хээрийн үржил шим сайтай, нунтаг карбонаттай ба карбонатгүй хүрэн, элсэнцэр цайвар хүрэн хөрс зонхилно. Хотос, хоолой дагаж хужир давстай шорвог хөрсний төрөл бас дайралдана.
Хээрийн бүсэд жилдээ 125-250 мм тунадас унадаг. Нутгийн хойт хагас болон Халхын гол орчимд газар тариаланд тохиромжтой хөрс ихтэй.
- Ургамал-газарзүйн мужлал
Дорнод аймаг нь ургамал-газарзүйн мужлалын хувьд Монгол-дагуурын уулын ойт хээрийн тойрог, Дорнод монголын хээрийн тойрогт тус бүр багтддаг.

Газар тариалан
Дорнод аймаг нь газар тариалангийн үйлдвэрлэлийн хамгийн их нөөцтэй аймгийн нэг бөгөөд улсын хадлангийн нийт талбайн 54 хувь, тариаланд тохиромжтой талбайн 22 хувь тус аймагт оршдог. Газар тариалангийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд сэргэж буй бөгөөд харьцангуй дулаан, чийглэг уур амьсгалтай, хөрсний үржил шим сайтай тул үр тариа болон хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, аймгийн хэрэгцээг бүрэн хангаж, илүүдэл бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд төдийгүй гадаад зах зээлд нийлүүлэх боломжтой. Цаашид гурилаас гадна нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс талх, нарийн боов, гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүний үйлдвэр, жимсний чанамал, шүүс, ургамлын тос, малын тэжээл, даршны үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой.

Баян-Өлгий аймаг
- Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8 дугаар сард байгуулагдсан. Нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хот. нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог,Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 13 сум, 1 тосгоно, 95 багтай, Хүн амын тоо 105750. Хүн амын 93 хувь казак үндэстнүүд бөгөөд үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг.
Баян-Өлгий аймаг нь баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 м) юм.
Баян-Өлгий аймаг нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, хөдөө аж ахуйн газраас 3,5 сая га газрыг бэлчээрийн газар эзэлж байна.
Аймгийн эдийн засгийн суурь салбар нь мал аж ахуй, 2020 оны эцсээр 2.224.677 мянган толгой мал тоологдсон.
- Уур амьсгалын нөхцөл, мужлал
Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.
- Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал
Баян-Өлгий аймгийн нутаг нь далайн түвшнээс дээш 1350-4374 метр өргөгдсөн, өндөр уулсаар хүрээлэгдсэн учир эх газрын эрс тэс уур амьсгалтай юм. Манай аймгийн нутаг дэвсгэр нь Монгол Алтайн нурууны бүсэд байдаг мөнх цастай, өндөр уул хадтай, шовх сарьдаг, гол мөрний сав газар ихтэй.
Манай уулсын хамгийн өндөр уул Таван богд 4374 м, Цамбагарав 4108 м, Цэнгэл хайрхан 3978 м зэрэг оргилууд оршдог. Монгол Алтайн нууруудын хооронд хотгорууд олон байдаг. Тэдгээрийн томхон нь Даян, Толбо нуурын хотгор юм. Баян-Өлгий аймгийн нутгаар агаарын жилийн дундаж температур сүүлийн /1964-2004 он/ 40 жилд 0,6 градусаар дулаарсанаас дулааны улиралд 0,28 градусаар, хүйтний улиралд 0,55 градусаар дулаарсан.
Жилийн 230-250 хоног нь цэлмэг, өвлийн улирал нь урт /дундажаар 231-255 хоног/ хур тунадас бага ихэнх нь 6,7,8 саруудад ордог онцлогтой. Уур амьсгалын улирлын заагийг хоногийн дундаж агаарын температур тодорхой заагийг давж дулаарах, хүйтрэх хугацааг баримтлан авдаг. Манай аймгийн нутагт өвлийн улирал аравдугаар сарын 20-30-ны үеэс эхлэн гуравдугаар сарын 3-10 хоног хүртэл 140-150 хоног үргэлжилдэг.
Дулааны улирлаар авч үзэхэд агаарын хамгийн их температур нам доор газар болох Баяннуур, Ногооннуур нутгаар 33,8-34,9 градус дулаарсан, уулархаг газар болох Алтай, Дэлүүн, Булган Толбо, Даян, Цэнгэл, Буянт нутгаар 25,2-29,0 градус, тал газрууд болох Өлгий Улаанхус, Сагсай нутгаар 29,0-32,0 граудус дулаан бөгөөд олон жилийн үнэмлэхүй их температуртай харьцуулахад 2,0 градусаар дулаарсан үзүүлэлттэй байна. Манай аймгийн нутагт өвлийн улирал аравдугаар сарын 20-30-ны үеэс эхлэн гуравдугаар сарын 3-10 хоног хүртэл 140-150 хоног үргэлжилдэг.
Хамгийн хүйтэн нэгдүгээр сарын агаарын дундаж температур нь 18,2-20,7 градус хүйтэн бөгөөд үнэмлэхүй хамгийн бага температур 38,2-46,1 градус хүрсэн. Уур амьсгалын жилийн дундажтай харьцуулахад 0,7 градусаар хүйтэн гарсан.
Түүнчлэн хөрсний гадаргын температур нэгдүгээр сард дунджаар 16,8-25,9 градус хүйтэн байдаг бөгөөд үнэмлэхүй хамгийн бага температур 42,8-50,9 градус байна.

Чийгийн горим: Өвлийн улиралд нийт нутгаар 61-72 %-ын чийгтэй хэлбэлзэж байжээ. Хамгийн их чийг Алтай/ 44217/ Баяннуур сумд/ 44200/ 72% -тай. Хамгийн бага чийг 60% Өлгийд гарсан байна.
- Салхины горим
Салхины горим: Өвөл салхины дундаж хурд 0,7-1,2 м/с хүрдэг байна. Салхины их хурд 2015 оны хоёрдугаар сард Алтай суманд 34 м/с хүрч аюулын үзэгдэл гарсан байна.

Салхины зонхилох чиглэл Өлгий баруунаас, Алтай баруун өмнөөс, Булган, Дэлүүн баруун ба баруун хойноос Ногооннуур, Баяннуур зүүн өмнөөс тус тус салхилдаг.
Хаврын улирал: Манай аймгийн нутагт хаврын улирал 3 дугаар сарын 3 арав хоногоос 5 дугаар сарын 10-20 хүртэл дунджаар 50-60 хоног үргэлжилнэ.
Цаг агаар маш тогтворгүй эрс тэс өөрчлөмтгий шинжтэй. Тавдугаар сар нийтдээ хүйтэвтэр хоногийн температур хэлбэлзэл ихтэй. Агаарын дундаж температур 1,4 градус хүйтнээс 4,7 градус дулаан байдаг. Агаарын хамгийн их температур 22,4-30,8 градус дулаан байдаг бөгөөд Баяннуурт 30,8 градус дулаарсан. Харин хамгийн бага температур Ногооннуур, Өлгий, Булган, Баяннуур нутгаар 31,8.. 33,1 градус хүйтний эрч чангарсан байна. Хаврын эцсээр цочир хүйтрэлт орой тохиолдоно. Хөрсний дундаж температур 4,4-13 градус дулаан гарсан байна. Хөрсний хамгийн их Алтайд 53,8 градус дулаарсан. Мөн Алтай сумд 39 градусаар хөрсөнд цочир хүйтэрсэн байна.
Чийгийн горим: Хаврын агаарын температур түргэн нэмэгдэхийн хамт хур тунадас бага учраас харьцангуй чийгшил хамгийн бага 41 % болдог.

Салхины горим: хаврын улиралд чиглэл тус бүрийн салхины хурд ихсэж дунджаар 3-4 м/с болдог бөгөөд шороон шуурга олонтоо тохиолдоно.

Зуны улирал:
Зуны улирал тавдугаар сарын 20-ны үеэс есдүгээр сарын эхний 10 хоног хүртэл 100-110 хоног үргэлжилнэ. Зуны улирлын гол шинж нь хур тунадас их ордог, дулаан болдог явдал юм. Сарын дундаж температур 12,1-17,5 градус дулаан болдог байна. Үнэмлэхүй хамгийн их температур 30,1-39,6 градус хүрдэг бөгөөд 2004 оны 7 сард Баяннуур сумд 39,6 градус болж хэт дулааралт явагдсан. Уур амьсгалын олон жилийн дундажтай харьцуулахад 0,4 градусаар дулаан гарсан байна.
Хөрсний дундаж температур 17-23 градус дулаан байсан байна.Үнэмлэхүй хамгийн их температур Баяннуур сумд 68 градусын хөрсөнд хэт дулааралт явагдсан байна.

Чийгийн горим:
Харьцангуй чийг 50-62 % тай хэлбэлзэж байна. Хамгийн их чийг нь Алтайд 88-92%-ийн чийг 1999-2000 оны зургаадугаар сард ажиглагдсан байна.
Салхины горим:
Салхины дундаж хурд 2-3 мс хүрдэг бөгөөд салхи ихтэй байсан байна. Хамгийн их хурд 2015 оны долоодугаар сард Өлгийд 34 м/с хүрсэн байна.
Намрын улирал:
Манай аймагт намрын улирал есдүгээр сарын 1 арав хоногоос аравдугаар сарын сүүлч хүртэл 50-60 хоног үргэлжилнэ.
Намрын эхэн үе есдүгээр сарын агаарын дундаж температур 0 градусаас доош -2,9 градус хүйтэн байдаг бөгөөд Ногооннуур, Баяннуур сумд 0-аас дээш 1,4 градус дулаан гарсан байна.
Намрын улиралд агаарын температур сэрүүсэх нь хавар дулаарахтай бараг адил огцом явагддаг. Чийг, хур тунадас эрс багасч шороон шуургатай өдрийн тоо ихэсдэг.
- Баян-Өлгий аймгийн 2019-2020 оны цаг агаарын өөрчлөлтийн байдал
Агаарын дундаж температур сүүлийн 2 жилээр авч үзвэл агаарын дундаж температур нь 0,2 градусаар дулаарсан бөгөөд 1991-2020 оны уур амьсгалын нормтой харьцуулахад дундажын орчим байна. Даян сумдаар олон жилийн дунджаас 3,5 градусаар хүйтэн байв.
- Агаарын дундаж температурын утгын хамаарал

Агаарын үнэмлэхүй дулаан нь Баяннуур сумын нутгаар 2020 оны 7 дугаар сард 31,4 градус орчим ба агаарын хүйтэн нь Даян сумд 2019 оны 1 дүгээр сард 40 градус хүйтэн ажиглагдсан.
- Агаарын хамгийн үнэмлэхүй их температур

Агаарын хамгийн үнэмлэхүй бага температур.

Агаарын хамгийн үнэмлэхүй бага температур.
Жилийн хамгийн хүйтэн сар 1 сар бөгөөд 2020 оны 1 дүгээр сар нь 1981-2010 оны олон жилийн дунджаас 1,4 0С –аар дулаан буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 14 дэхь дулаан сар байлаа.Манай аймгийн уур амьсгалыг авч үзвэл:
Агаарын температур: 1 дүгээр сард агаарын дундаж температур -14,8…-20,3 0С хүйтэн байсан бөгөөд өндөр намаас хамааран газар бүрд харилцан адилгүй байна. Тухайлбал: 1 сард Баяннуур, Ногооннуур, Дөчинжил нутгаар – -20 0С орчим, бусад нутгаар -14…19 0С хүйтэн байлаа. Агаарын дундаж темпеартурыг олон жилийн дундажтай харьцуулвал /1981-2010/2020 оны 1 дүгээр сарын дундаж температур 2.7 гардусаар дулаан гарсан байна.

1 дүгээр сарын агаарын температурын олон жилийн явц/ С/ Агаарын хамгийн их температур Өлгийд -0,4 -0С хүйтэн, агаарын хамгийн бага температур Даян, Ногооннуур, Баяннур нутгаар -33,0…-34,5 0С хүйтэн гарсан байна

Агаарын хамгийн их температур/0С/
Агаарын хамгийн бага температур/0С/
Хөрсний температур:
Хөрсний дундаж температур -16…-24 0С хүйтэн бөгөөд Даян харуул -20-0С-аас их , Дөчин-жил,Баяннуур, Ногооннуур, Ялалт, Улаанхус, Цэнгэл нутгаар -20-0С-ийн хооронд хүйтэн, бусад нутгаар -16…-18 0С хүйтэн гарсан байна.

Хөрсний дундаж температур С
Хөрсний хамгийн их температур Өлгий, Ялалт нутгаар 5…7 0С дулаан, хамгийн бага температур Даян, Цэнгэл, Дэлүүн нутгаар -36…-40 0С, бусад нутгаар -300С орчим хүйтэн гарсан байна.

Хөрсний хамгийн бага температур С
Хур тунадасны хувьд: 2011-2020 оны нийлбэр хур тунадас орсон байдлаар авч үзвэл:

Даян нутгийн хэмжээгээр нийтдээ сүүлийн 10 жилд 1841,6 мм буюу дунджаар 165,2 мм хэмжээний тунадас орсон байна.Хамгийн бага тунадас Баяннуур нутгаар 1019,7 мм буюу 92,3 мм хэмжээгээр орсон байна.Дэлүүн, Толбо, Цэнгэл нутгаар 95,9-98,2 мм, Сагсай, Булган сумдын нутгаар 111,5-115,7 мм,Өлгий ,Ногооннуур сумдын нутгаар 104,5-108,8 мм ,Ялалт ,Улаанхус сумдын нутгаар 132,0-133,4 мм хэмжээний тунадас орсон байна.

Харин 2020 оны 1 ба 7 сараар нь авч үзвэл:
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 0,8 мм тунадас орсон. Манай аймгийн 1 дүгээр сард нийт нутгаар 6,3 мм хэмжээний тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулвал 2,5 мм-ээр бага хэмжээтэй орсон байна. Хамгийн их тунадас 0,9….1,1 мм хэмжээгээр Улаанхус, Ялалт, Даян нутгаар орсон байна. Бусад нутгаар 0…0,6 мм хэмжээний тунадас орсон байна. Хамгийн бага хэмжээний тунадас Ногооннуур, Дэлүүн нутгаар 0,0 мм хэмжээний тунадас орсон байна.

Жилийн хамгийн дулаан сар 7 дугаар сар бөгөөд агаарын дундаж олон жилийн дунджаар (1981-2010 оны дунджаар) 7 дугаар сарын агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) 14,8°С -аас 20°С ) байдаг байна.
2020 оны 7 дугаар сарын агаарын дундаж температур 2019 оноос -0.3°С-аар хүйтэн, ОЖД-аас 1,1°С-аар хүйтэн сар болж өнгөрлөө.
Агаарын дундаж температурын явц

Агаарын хамгийн их температур нь Баяннуур нутгаар 29,4°С дулаан , хамгийн бага температур Даянд 1,3°С дулаан гарсан байна.

Агаарын үнэмлэхүй их температур °С
Агаарын үнэмлэхүй бага температур°С
7 дугаар сард 30°С-аас халуун өдөр ажиглагдаагүй.

Хөрсний дундаж температур
20°С дулаан гарсан байна. Хөрсний хамгийн их температур Дөчин жил нутгаар 60°С дулаан , хамгийн бага температур Даян нутгаар -3°С-аар хүйтэн байв.

Хөрсний дундаж температур°С
Хур тунадасны хувьд: Олон жилийн нийлбэр дундажтай харьцуулвал 35,7 мм, харин 2019 оны нийлбэр дундажтай харьцуулвал 9,8 мм –ээр ахиу тунадас орсон байна.

Салхины горим: 2020 оны салхины дундаж хурд 2,1 м/с хурдтай байсан ба 2019 оны дундаж хурдтай харьцуулвал 0,2 м/с-ээр бага гарсан. Ногооннуур ,Өлгий, Дөчин жил нутгаар 18-22м/с –ийн хурдтай салхилсан бөгөөд бусад нутгаар 8-14 м/с байв. Өмнөх оны 7 сартай харьцуулвал энэ сард бага салхи ихтэй байв.

Чийгийн горим:Өмнөх оны чийгтэй харьцуулахад 0,3%-иар өссөн байна. 2020 оны хамгийн их чийг нь Даянд 70%-тай гарсан байна.
30-аас бага чийгтэй тоо 91 удаа 80 их чийгийн тоо 141 удаа тохиолдсон байна.

2020 оны шороон шуургатай өдрийн тоог 2019 онтой харьцуулахад 98 дахин буурсан үзүүлэлттэй байна. Өлгий, Ногооннуур, Буянт, Алтай нутгуудаар хамгийн их шуургатай байсан өдрийн тоо 27-59 удаа тохиолдсон байна. Өлгий, Ногооннуур нутгаар илүү их шуурсан байна.
Шороон шуургатай өдрийн тоо

Аадар бороотой өдрийн тоо 2020 онд 262 удаа буюу 55 дахин илүү орсон байна. Баяннуур, Дэлүүн, Өлгийн нутгуудаар 2020 онд нийтдээ 33-36 удаа аадар бороо илүү орсон байна.
Аадар бороотой өдрийн тоо

Баян –Өлгийн аймгийн нийт нутгаар ажиглагдсан агаарын болон хур тунадас орсон байдлыг оноор нь авч үзвэл:

Хадлан бэлчээр, өвс тэжээл
Тус аймагт тэжээлийн таримлыг Баяннуур, Алтанцөгц, Ногооннуур, Сагсай сумдад тариалж байгаа ба голчлон олон наст, ерхөг, согоовор тариалж байна.
Алтанцөгц сумд Өлгий Агро ХХК нь малын хорголжин тэжээл үйлдвэрлэж аймгийг хангаж байна.

Говьсүмбэр аймаг
- Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Говьсүмбэр аймаг нь Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь аймгийн сумтай хил залган байрладаг юм. Монгол улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 дугаар сард байгуулагдсан. Манай аймгийн хувьд эрчим хүч, төмөр зам, авто зам сайтай, Улаанбаатар хот –Налайх-Чойрыг холбосон хатуу хучилттай авто зам 2005 оны 2-р улиралд ашиглалтанд орсон. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 3 сум, 10 багтай, 2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 17928 буюу 1.9 хувиар өссөн.
Байршил:
Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’-т байрладаг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян сумдтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.Талбай: 5,5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй.2020 оны эцсээр 450997 толгой мал тоологдсон.
Говьсүмбэр аймаг нь 5541.0 мянган га нутаг дэвсгэртэй, Нийт газар нутгийн 86.7 хувь буюу 481152.78 га газрыг Хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн газраас 465748.22га газрыг бэлчээрийн газар эзэлж байна.
- Хөрсөн бүрхэвчийн судлагдсан байдал
1926 онд Оросын эрдэмтэн Б.Б.Полынов, В.И.Ликовский нар / Өргөө- Чойр- Сайн ус- Бага үд / Улаанбаатар- Чойр- Сайншанд- Замын Үүд/ гэсэн маршрутаар анхны хөрсний судалгаа хийхдээ Чойрын ойролцоо Зараа булаг гэдэг газар буудаллаж тэнд хөрсний зүсэлт хийжээ /зүсэлт-425/. Зүсэлтийн координат нь 46036׀, 1080 25׀, 1300 м өндөртэй талын элсэн саарал хөрс тархсан байна гэж тодорхойлжээ. Энэ нь одоогийн хөрсний ангилалзүйгээр тал хөндийн элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй хүрэн хөрс тархсаныг тэмдэглэжээ. Энд хөрсний өнгөн хэсэгт 0.5-1.0см зузаантай хайрга, элсэн давхарга тархсаныг анх онцлон тэмдэглэж энэ нь хөрсийг угаагдал, хийсэлт, хэт халалтаас хамгаалдаг болохыг анх удаа онцлон тэмдэглэсэн байна. Оросын эрдэмтэн И.П.Герасимов, Е.М.Лавренко нарын Геоморфологийн мужлалтаар бидний судалгаа хийсэн Чойр орчмын нутаг нь Дорнод монголын бэсрэг уулст нутагт хамаарагдаж байна. Энд бэсрэг уулын ихэнх хэсгийг ухаа, гүвээ, толгод , хотос, хөндий , талархаг газар эзлэдэг онцлогтой. 1950 онд А.А.Юнатов Монгол орны бүс бүслүүрийн ангилалаар Хүрэн хөрстэй дундад халхын хээрийн тойрогт. 1954 онд ургамал газарзүйн мужлалтыг ургамлын аймгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж гаргахдаа Дундад халхийн хээрийн тойрогт тус тус хамааруулан ангилсан байна. Монгол орны хөрс газарзүйн мужлалтаар хүрэн хөрстэй Хэрлэнгийн тойрог, хүрэн хөрстэй Халхын дундад талын тойргийн заагт хамаарагдаж байна.
Эрдэмтэн Д.Дашийн Байгалийн бүс бүслүүрийн ангилалаар хээрийн бүсийн хуурай хээрийн дэд бүсэд хамрагдаж байна. Хээрийн бүсэд нийт нутгийн 34.2% хамрагдах бөгөөд түүний 14%-ийг хуурай хээрийн дэд бүс эзэлж байна.
Оросын эрдэмтэн Е.А.Востокова, П.Д.Гунин нарын боловсруулсан Монгол орны ландшафт-экологийн мужлалтаар Төв Азийн их мужийн хангайн мужийн Мандалговийн тойрогт хамрагдах нам ухаа толгод, хотос газрууд, тэгшивтэр талыг хамарсан бүс нутагт хамрагдаж байна.
Ургамалжилт: Говьсүмбэр аймгийн бэлчээрт 20 гаруй ургамлын овог тархсан байна.Тэдгээрээс үетэн, нийлмэл цэцэгтэн, тэргүүлэгч цэцэгтэн, луультан зэрэг овог элбэг тохиолддог бол улалжийн овог цөөн тохиолдож байна.Сүүлийн жилүүдэд хуурай хээр, цөлөрхөг хээрийн бэлчээрийн ургамалжилт, ургацын талаар мэдээлэл ховор байгаа учир бид дээрхи зааг бүсэд орших Говьсүмбэр аймгийг сонгон авч, бэлчээрийг хойноос урагш, баруунаас зүүн зүгт маршрут судалгааг 2003 оны 8,9-р сард явуулж, геоботаникий дэлгэрэнгүй бичиглэлийг 120 гаруй цэгт хийж, бэлчээрийн төлөв байдал, ургацын өөрчлөлт, зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойллоо. Судалгаа явуулсан Говьсүмэр аймгийн Баянтал, Сүмбэр, Шивээговь сумдын бэлчээр нь ургамал-газарзүйн мужлалаар авч үзвэл, Евразийн хээрийн мужийн, Дундад халхын хээр, Дорноговийн хээрийн тойрогт тус тус хамаарна.
Бэсрэг ба нам уулын энгэр хормойгоор (Баянтал, Сүмбэр, Шивээ говь сум) жижиг үетэн- алаг өвс-сөөгт, хялгана-үетэнт, ботууль-агь-алаг өвст төрөл, үетэн ургамлаас: саман ерхөг, ботууль, биелэг өвс, хиаг, согоовор, алаг өвснөөс: уул өвс, хунчир, хатан цэцэг, хурдан цагаан, далантүрүү, цөс өвс, ганга өвс зэрэг ургамлууд голлон ургажээ.
Газрын гадаргуу дахь ургамлынтусгаг бүрхэц 45-50%, ургамлын дундаж өндөр 12-15см, малд идэгдэх ургац 3.1-3.5цн, зүйлийн бүрэлдэхүүн 100м2 талбайд 18-20ш ургамал байна.
Тал хөндий хээрээр (Баянтал, Сүмбэр, Шивээ говь сум) хялгана-үетэнт, хялгана-хазаар өвст, хялгана-агь-алаг өвст, үетэн-сөөгт, хиаг-үетэн-алаг өвст төрөл зонхилно. Энд үет ургамлаас: Крыловийн хялгана, саман ерхөг, хиаг, дааган сүүл, хазаар өвс, алаг өвснөөс: хонин нүд, имгичгэнэ, агь, багдай, ширэг улалж, банздоо зэрэг ургамал голлон ургажээ.
Газрын гадаргуу дахь ургамлын тусгаг бүрхэц 35-40%, ургамлын дундаж өндөр 9-12см, малд идэгдэх жилийн дунд(сөөг 50-70 см), малд идэгдэх жилийн дундаж ургац 1.3-1.9 цн байна.
Голын хөндий нам хотсоор (Сүмбэр, Шивээ говь сум) жижиг улалж-алаг өвс, дэрс-бударганат, улалж-дэрст, дэрс-улалжит төрөл голлон тархсан байна. Энд үетнээс: биелэг өвс, үнэгэн сүүл, улаан толгойт, хиаг, дэрс, зэрлэг арвай, алаг өвснөөс: галуун гичгэнэ, таван салаа, ширэг улалж, марцны шил өвс, багваахай цэцэг, сөд өвс, хамхаг, үхэр тарна, холтсон цэцэг, цахилдаг, шар бударгана, улаан бударгана зэрэг ургамал зонхилон ургажээ. Газрын гадаргуу дахь ургамлын бүрхэц 30-45%, ургамлын дундаж өндөр 15-20 см, малд идэгдэх жилийн дундаж ургац 3.0-4.5 цн байна.
- Бэлчээрийн доройтол
Хүн болон мал, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээр ихээхэн доройтож, ургац буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөгдөж байна. Судалгаа явуулсан сумдын нийт талхлагдсан бэлчээрийн 81.8% буюу 205559 га нь дунд зэрэг, 18.2% буюу 45830 га нь хүчтэй талхлагдалд орсон байна.
Цаг уур:
Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +370, өвөл -370 градус байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй өгөөмөр баян нутаг юм.
- Хадлан бэлчээр, өвс тэжээл
Байгаль-уур амьсгалын эрс тэс ширүүн, гандуу хуурай нөхцөлд тэжээл үйлдвэрлэл нь нэгдүгээрт-цөлжилт, ган-зудын эрсдлийг бууруулах, хоёрдугаарт-бэлчээрийн мал аж ахуйн таваарлаг чадавхыг дээшлүүлэх, гуравдугаарт-эрчимжсэн мал аж ахуйг (өндөр ашиг шимтэй сүүний үхэр сүрэг, түргэн өсөлттэй гахай, шувууны аж ахуй) хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудал юм.
Манай байгалийн хадлангийн ургац бага, тэжээллэг чанар ядмагхан болно. Хуурайшилт ихтэй хадлангийн хадлан хадах боломжгүй

Хөвсгөл аймаг
-
- Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Хөвсгөл аймаг 1931 онд үүсэн байгуулагдсан 100629 ам дөрвөлжин километр газар нутагтай. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай. Хөвсгөл аймаг 1992 оны үндсэн хуулийн хүрээнд 24 сум, цаашилбал 126 багтай.
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 1650-2050 метр өргөгдсөн.
Хөвсгөл аймаг нь манай орны ойн сангийн зонхилох хувийг эзэлдэг бөгөөд ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм. Хөвсгөл аймгийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг. ДНБ-ий хэмжээгээрээ хангайн бүсийн 6 аймгаас 2-рт, улсын хэмжээнд 4-рт ордог, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжиж эхэлж байгаа томоохон аймгийн нэг юм. Аж үйлдвэрийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нэлээд эрчимтэй хөгжиж байна. Аймгийн нийт хүн амын тал орчим хувь нь мал аж ахуй эрхлэгчид байдаг.
Хөвсгөл аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд хүн амынхаа тоо хэмжээгээр харилцан адилгүй 24 сумаас бүрддэг. Хөвсгөл аймаг 2020 оны байдлаар нийт 135095 хүн ам тоологдож, үүнээс байнга оршин суудаг 134318 хүн байна. Аймгийн хэмжээнд 37 914 өрх тооллогт хамрагдлаа.
2021 онд аймгийн дүнгээр 23 сум 1 тосгоны 128 багт 18113 малчин өрхөд 5500,5 мянган толгой малтай үүнээс тэмээ 2,3 мянган толгой, адуу 271,5 мянган толгой, үхэр 501,1 мянган толгой, хонь 2622,8 мянган толгой, ямаа 2102,8 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 9433,9 мянган толгой малтай байна. Нийт малд тэмээ 0,04 хувийг, адуу 4,9 хувийг, үхэр 9,1 хувийг, хонь 47,7 хувийг, 38,2 хувийг тус тус эзлэж байна.- Газрын гадарга
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.
Хөвсгөл аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар нийт газар нутгийн хэмжээ 10062882га, үүнээс Хөдөө аж ахуйн зориулалттай газар 3749056,8 га буюу Хөвсгөл аймгийн газрын нэгдмэл сангийн ангиллын 37,2 хувийг эзэлж байгаагаас байгалийн бэлчээр 3649948,5 га буюу 97.3 хувийг, хадлан 48218 га буюу 1,2 хувийг, газар тариалангийн эргэлтийн талбай 33266,68 га буюу 0.8 хувийг тус тус эзэлдэг.
Байгаль газар зүйн хувьд өндөр уул, уулын тайга, ойт хээр, нугын хээр, хуурай хээр болон хээрийн бүс бүслүүрт ямар нэгэн хэмжээгээр хамрагдаж байна.- Уур амьсгалын нөхцөл, мужлал
Уур амьсгалын мэдээлэлд агаарын температур, хур тунадас, чийгшил, салхины хурд зэрэг цаг уурын үзүүлэлтүүдийг оруулдаг. Тухайн газар орны уур амьсгалд газрын гадаргуугийн өндөршил, газарзүйн өргөрөг, түүнд ойрхон байгаа ус бүхий гадарга, ургамлан бүрхэвч, салхины зүг чиг чухал нөлөө үзүүлдэг.
- Агаарын харьцангуй чийгшил
Оронзайн тархацын 36 хувьд Хангайн нуруу, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 300-400 мм, Монгол Алтайн болон ойт хээрийн бүсэд 250-300 мм, хээрийн бүсэд 150-250 мм, говь цөлийн бүсэд 150-50 мм орчим хур тунадас унана.
Энэ нь газарзүйн өндөршилтөй шууд холбоотой байдаг. Жишээлбэл, 7 сард хойд өргөргийн 42 градусын бүслүүр дээр 31 мм, өргөргийн 46 градусын бүслүүр дээр 52 мм, өргөргийн 50 градусын бүслүүр дээр 96 мм хур тунадас тус ордог байна.
Энэ зүй тогтол жилийн хамгийн хүйтэн 1-р сард мөн жилийн нийлбэр үед ч гэсэн хадгалагдаж байна. Хур тунадасны 80-85% орчим нь жилийн дулаан улиралд /VI-IX сард/ үүнээс зөвхөн 7, 8 дугаар сард 60-70% нь орно.
Намрын анхны цас 9 сарын 2-3 дугаар арав хоногт орж, сүүлийн цас 4 сарын 3 дугаар арав хоногийн дунд үеэр орж хайлдаг буюу жилийн 150-160 хоногт цасан бүрхүүлтэй байдаг. Цасан бүрхүүлийн зузаан 10-15 см хүрнэ. Нэгэнт 10 сарын 2-3 дугаар арав хоногт цас орж эхлэн 4 сарын 3 дугаар арав хоногийн дунд үеэр сүүлийн цас ордог болохоор 20 хүрэхгүй хувийн тунадас өвөл цас хэлбэрээр унана.
Мөн сумдаас Цагаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал, Тариалан сумуудад унах хур тунадасны хэмжээгээр илүү чийглэг буюу жилд 240 мм-ээс их, харин Бүрэнтогтох суманд хамгийн бага буюу жилд 170 орчим мм хур тунадас унадаг, илүү гандуу байдаг байна.- Салхины горим
Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, агаарын даралт, тухайн нутгийн физик газарзүйн нөхцлөөс ихээхэн шалтгаалдаг. Монгол орны тал хээр, говь, цөлийн бүс нь салхи ихтэй байдаг. Жилийн дундаж салхины хурд энэ бүс нутагт 4-6 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгийн уулс хоорондын хөндийд 1-2 м/с, бусад нутгаар 2-3м/с орчим байдаг. Ихэнхидээ баруун, баруун хойд, хойд зүгийн салхи зонхилох боловч газрын хотгор гүдгэрийн нөлөөгөөр орон нутгийн ялангуяа уулхөндийн салхи элбэг тохиолдоно.
Салхины горим нь агаар мандлын орчил урсгал, агаарын даралт, тухайн нутгийн физик газарзүйн нөхцлөөс ихээхэн шалтгаалдаг. Монгол орны тал хээр, говь, цөлийн бүс нь салхи ихтэй байдаг. Жилийн дундаж салхины хурд энэ бүс нутагт 4-6 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгийн уулс хоорондын хөндийд 1-2 м/с, бусад нутгаар 2-3м/с орчим байдаг. Ихэнхидээ баруун, баруун хойд, хойд зүгийн салхи зонхилох боловч газрын хотгор гүдгэрийн нөлөөгөөр орон нутгийн ялангуяа уулхөндийн салхи элбэг тохиолдоно.- Салхины чиглэл
Салхины чиглэл нь тухайн газар орны хотгор гүдгэрийн онцлогоор голчлон тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл уулархаг орон нутагт жилийн хүйтэн улиралд хүйтэн агаар өндөрлөг газраасаа нам газар луугаа чиглэн урсах хүндийн хүчний салхи зонхилох ба жилийн дулаан улиралд шатлуур багатай нам даралтын оронд салхины чиглэл тогтворгүй болох хандлага ажиглагдана.
Хөвсгөл аймгийн нутагт газрын хотгор гүдгэрийн онцлогоос шалтгаалан баруун зүгийн салхи зонхилон ажиглагддаг байна. Салхины чиглэлийн тухайд барууны салхины давтагдал жилийн турш бусад чиглэлийн давтагдлаас давуу байдаг онцлогтой. Баруун болон зүүн зүгийн салхины давтагдал өвөл хамгийн их 40 гаруй хувь хавар, намар адилхан 22-28 орчим хувь, харин зун хамгийн бага буюу 15 орчим хувь байна.- Агаарын температур
Агаарын хоногийн дундаж температур 10 сарын 15-аас 00 градусаас доош орж хүйтрэх ба 4 сарын 10-аас дулаарч эхлэдэг буюу 200- 220 хоног нь хүйтэн байдаг. Жилийн дундаж агаарын температур нилээд ялгаатай 1.40С–аас -7.90С градусын хооронд хэлбэлздэг. Тухайлбал Хөвсгөл нуураас хойд талын сумдад илүү хүйтэн буюу Ренчинлхүмбэ суманд хамгийн хүйтэн байна. Жилийн дундаж температурын хувьд Мөрөн хот, Бүрэнтогтох суманд эерэг утгатай буюу хамгийн дулаан нь Бүрэнтогтох суманд 1.40С, бусад сумуудад сөрөг утгатай ба хамгийн хүйтэн нь Ренчинлхүмбэ суманд -7.90С байсан бол Мөрөн хотод -0.20С байсан байна.
Агаарын температурын жилийн явцыг харахад 1 дүгээр сард хамгийн хүйтэн, 7 дугаар сард хамгийн дулаан байдаг Монгол орны уур амьсгалын ерөнхий зүй тогтол давтагдаж байдаг.- Хөрс, хөрсөн бүрхэвч
Өндөр уулын бүслүүр нь Хөвсгөлийн уулсад нийт нутгийн 0.8 хувийг эзлэх ба эдгээр нь нийлээд бүгд 3.6 хувь буюу 56394.0 км2 талбайг хамарна. Нөгөө талаар өндөр уулын бүслүүрт Хангайн нуруунд уулын нуга, Хөвсгөлийн уулсад уулын тундр, дотоод бүтэц нь нарийн нийлмэл болж ирнэ. Өндөр уулын бүслүүрт байнгын хүйтэн, сэрүүн, салхитай учир хүйтэнд тэсвэртэй харьцангуй цөөн зүйлийн амьтан, ургамалтай. Энд аргаль хонь (Ovis ammon), янгир ямаа (Capra sibirica), ирвэс мий (Uncia uncia), цэвдгийн цагаан ятуу (Lagopus mutus), алтайн хойлог (Tetraogallus altaicus) зэрэг ховор амьтан, одой нарс (Pinus pumila), монгол шивэлз (Ptilagrostis mongolica), өлчир дэгд (Gentiana algida) зэрэг ховор ургамлууд тааралдана.
Уулт тайгын бүслүүрт Өвөр Байгалийн уулт тайгын их мужид хамрагдах Хэнтий, Хөвсгөлийн уулс багтах бөгөөд Хөвсгөлийн зүүн хэсэг болох Зэд-Бүтээлийн нуруу үнэмлэхүй өндрийн хувьд харьцангуй намсаж өргөрөг бүсийн шинжийг илүүтэй хадгална. Өөрөөр хэлбэл манай улсын хилийн гадна орших тайгын бүсийн өмнөд сэжүүр ЗэдБүтээлийн нуруугаар дамжин орж ирдэг байна. Уулын тайгын бүслүүр нь нийт нутгийн 4.5 хувийг эзлэх ба түүний 3 хувь нь Хөвсгөл орчимд, 1.5 хувь нь Хэнтийн нуруунд ноогдоно.
Уулын тайгын бүслүүр нь уур амьсгалын хувьд чийглэг хүйтэн, жилд унах хур тунадасны хэмжээ 400-500 мм буюу түүнээс ч ахиу боловч дулааны хангамж дутагдалтайгаас ургамлын ургах хугацаа харьцангуй богино байдаг. Энэ бүслүүрт сибирь хуш (Pinus sibirica), сибирь шинэсэн (Larix sibirica) ой зонхилно. Энд хүрэн хүдэр (Moschus moschiferus), шивэр хандгай (Alces alces), шилүүс мий (Lynx lynx), голын халиу (Lutra lutra) зэрэг монгол улсын улаан номонд орсон амьтад идээшлэнэ.-
Хөрсний хэв шинж
-
Уулын тайгын цэвдэгт- ухаа шороон хөрс:
Уулын тайгын бүсийн дээд ба дунд хэсгээр 1500-1600 метрээс 2200-2400 метр хүртэлх өндөрт дан хушин, хушин шинэсэн болон шинэсэн ойд тархана. Энэ хөрс газрын гадаргад олон жилийн цэвдэг ойрхон орших нөхцөлд тогтворжих бөгөөд цэвдгийн улирлын гэсэлтийн гүн 1-1,2 метрээс хэтрэхгүй. Энэ хөрс нь чийгээр байнга хангалуун байдаг хэдий ч сайр чулуурхаг, нунтаг шороон үе нь нимгэвтэр учраас ус барьж тогтоох чадвар сайн биш байна. Хөрсний гадарга дээр ногоон хөвд битүү ургахаас гадна алирс, сургар, тэрэлж, нэрс, унаган туруу, ямаан арц, улалж тэргүүтэн ургана. Уулын тайгын цэвдэгт хөрс ерөнхийдөө нимгэн, хөрсний нийт зузаан 60-80см-ээс хэтрэх нь цөөн. -
Уулын тайгын ширэгт төмрийн исэлтэй хөрс: Уулт-тайгын бүсэд уулын ар хажуугийн дунд ба доод хэсгээр, мөн өвөр хажууд нь, уулт – ойт хээрийн бүсэд уулын ар хажуугаар1300-1400 метрээс 1900-2000 метр хүртэлх үнэмлэхүй өндөрт дан шинэсэн, нар шинэсэн, заримдаа хус холилдож ургасан өвслөг бүрхэвч бүхий дэд тайгын ойд голчлон тархсан хөрс юм. Алирс, тав илгана, нохойн хошуу зэрэг сөөгөнцөр, ойн улалж, цахилдаг гүзээлзгэнэ, унаган туруу, яргуй, гиш, буржгар, шимтэглээ мэтийн алаг өвс, зарим зүйлийн үетэн бүхий өвслөг ургамлын бүрхэвч сайн хөгжиж, бүтэц нь 50-80% хүрнэ. Олон жилийн цэвдэг үргэлжилсэн тархалттай боловч улирлын гэсэлтийн гүн их (1,5-2 метр ) учраас цэвдэгт үзэгдэл хүчтэй илрэх нь ховор. Хөрсний чийгийн үндсэн эх үүсвэр нь агаарын хур тунадас (жилийн дундаж нь 300-350 мм). Хур бороо ихтэй чийгшил ихтэй жил хөрсний үе давхаргууд цэвдэгт тултлаа нэвт норж, заримдаа цэвдэгийн дээр хэт чийгшил нөхцөл түр хугацаагаар үргэлжилдэг. Хур багатай гандуувтар жил 40-60см-ийн гүн хүртэл чийглэгдээд түүнээс доош зун намрын турш хуурай байх тохиолдол элбэг байна.
-
Уулын ойн ширэгт бараан хөрс: Энэ хэв шинжийн хөрс ойн бүсийн доод захаар хээрийн хар шороон, хүрэн шороон, нугын ялзмагт далд глейрхэг хөрсүүдтэй хилллэж орших тул экологийн хувьд өргөн хэлбэлзэлтэй, гарал үүслийн хувьд өөр өөр чиглэлтэй байна. Дунджаар өндөр уулын ар хажуугаар 850-900 метрээс, 1600-1700 метрийн үнэмлэхүй өндөрт, 1800-2000 метрийн өндөрт өвслөг ургамлын бүрхэвч сайн хөгжсөн ойн болон нугат ойн, нугат хээрт элбэг тохиолдоно. Олон жилийн цэвдэг байхгүй тохиолдолд улирлын хөлдөлт нилээн зузаан үеийг (2- 2,5 м хүртэлх ) хамарч, хөлдөлт гэсэлт удаан хугацаагаар үргэлжилдэг. Хөрсний чийгийн гол эх үүсвэр нь болох хур борооны ус хөрсөнд гол төлөв 50 -60 см гүн, хур ихтэй зарим жил 100 см хүртэл гүн нэвчиж чийглэнэ. Үүнээс гадна улирлын ба олон жилийн цэвдгийн гэсэлт гадаргын урсацын нөлөөгөөр хөрсөнд нэмэгдэл чийг хуримтлагдах, хөрсний гүнд түр хугацаагаар хэт чийглэг нөхцөл бүрдэх явдал заримдаа тохиолдоно.
-
Уулын карбонатгүй хар шороон хөрс: Энэ хөрсний гарал үүсэл нь уулын хажууд ажиглагдах хөрсөн дотуурх урсацтай цуг хөрсний уусмал газрын уруу шилжиж зөөгдөхдөө хөрсөн доторх карбонатын давсыг уусган авч хажуугийн угаагдал үүссэний улмаас бий болсон хөрс юм. Уулын нугын хөрс: Уулын нугын хөрс өндөр уулын тагын бүсэд нугын өтгөн шигүү ургамшил дор тогтворждог. Уулын нугат хээрийн хөрс чийглэгдүү, хүйтэн нөхцөлд алаг өвс-жижиг үетэнт, заримдаа бушилз-ботуульт ургамшил доор тогтворжих бөгөөд ургамал нь их намхан, тачир ургасан байдгаараа онцлогтой.
-
-
Хадлан бэлчээр, өвс тэжээл
Аймгийн нийт бэлчээр өндөр уул, дундаж өндөр болон нам уулсын, уулын хээрийн, хээрийн, нугын гэсэн 6 бүлэг төрөлд багтана.
Бэлчээрийн талбайн 57.2 хувийг уулын, 18.8 хувийг уулын хээрийн, 13.9 хувийг хээрийн, бэлчээр эзлэх бөгөөд харьцангуй тогтвортой ургацтай бүс дундын буюу нугын бэлчээр 8.0 хувиас хэтэрдэггүй.
Хөвсгөл аймаг 48.2 мянган га хадлангийн газартай.- Тариалангийн газрын ашиглалт
Манай аймаг нь нийт 32000 га эргэлтийн талбайтай 2021 онд нийт 18723 га талбайд үр тариа тариалсан байна. Үүнээс 18400 га талбайд улаанбуудай, 321 га талбайд арвай, 113 га талбайд овьёос, 23 га талбайд вандуй тус тус тарьсан. Мөн 295,5 га талбайд төмс, 204,8 га талбайд хүнсний ногоо, 1354 га талбайд малын тэжээл, 300 га талбайд тосны ургамал тариалсан байна. Энэ жилийн хувьд бутлалтын үедээ чийг тааруу, хүйтэн байсан учир ургац хураалт жаахан оройтож магадгүй төлөвтэй. 27416 тн улаан буудай, 3190 тн төмс, 2498 тн хүнсний ногоо хураан авна гэж төлөвлөж байна.
Хүн хүчний хувьд улаанбуудайг 61 аж ахуйн нэгж 43 иргэн, төмсийг 14 аж ахуйн нэгж 597 иргэн, хүнсний ногоог 11 аж ахуйн нэгж 406 иргэн, хүлэмжинд нарийн ногоо 8 аж ахуйн нэгж 169 иргэн малын тэжээлийг 53 аж ауйн нэгж 260 иргэн тариалсан байна.
Аймгийн нийт хүн амын гурилын хэрэгцээг бүрэн, төмсний хэрэгцээний 63,0%, хүнсний ногооны хэрэгцээний 21,8%-ийг тус тус дотоодын ургацаар хангаж байна.

Дундговь аймаг
Газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал
Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв Мандалговь хот одоогийн оршин байгаа Зоогийн хар овооны энгэрт суурьшсан байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 15 сум, 68 багтай, 2019 оны жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хүн ам 46383 болж өмнөх оноос 686 иргэнээр буюу 1.9 хувиар өссөн.
Дундговь аймаг нь хойд талаараа Төв аймаг, урд талаараа Өмнөговь аймагтай, баруун талаараа Өвөрхангай аймаг, зүүн, зүүн хойд талаараа Говьсүмбэр аймагтай, зүүн урд талаараа Дорноговь аймагтай тус тус хиллэдэг. Аймгийн эдийн засгийн суурь салбар нь мал аж ахуй, 2019 оны эцсээр 3539.0 мянган толгой мал тоологдсон бөгөөд нэг малчин өрхөд ногдох малын тоогоор улсдаа тэргүүлдэг.
Дундговь аймаг нь 7469.0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4.5 хувийг эзэлдэг. Нийт газар нутгийн 90.7 хувь буюу 7115047.37 га газрыг Хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн газраас 7110980.52 га газрыг бэлчээрийн газар эзэлж байна.

Газрын гадарга
Дундговь аймаг нь Монгол орны физик-газарзүйн мужлалаар Говийн их мужийн Алтайн ар говийн мужийн Нууруудын хөндий тойрог, Хангайн өмнөд бэгэлцэгийн тойрог, Дорнод говийн мужийн Умарт талын гүвээт талын тойрог, Монголын Дорнод талын их мужийн Халхын Дундад ба Дарьгангын талархаг мужийн Ухаа Гүвээт Халхын дундад тал тойрогт багтаж байна.
- Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумд Говийн их мужийн Алтайн ар говийн мужийн Нууруудын хөндий тойрогт
- Эрдэнэдалай сумын баруун хэсэг Говийн их мужийн Алтайн ар говийн Хангайн өмнөд бэгэлцэгийн тойрогт
- Хулд, Луус сумын баруун хэсэг Говийн их мужийн Алтайн ар говийн мужийн Нууруудын хөндий тойрогт
- Эрдэнэдалай, Луус, Хулд сумын зүүн хэсэг Говийн их мужийн Дорнод говийн мужийн Умарт талын гүвээт талын тойрогт
- Цагаандэлгэр сумын урд хэсэг Говийн их мужийн Дорнод говийн мужийн Умарт талын гүвээт талын тойрогт
- Цагаандэлгэр сумын хойд хэсэг Монголын Дорнод талын их мужийн Халхын Дундад ба Дарьгангын талархаг мужийн Ухаа Гүвээт Халхын дундад тал тойрогт Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Сайнцагаан, Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт сумд Говийн их мужийн Дорнод говийн мужийн Умарт талын гүвээт талын тойрогт тус тус багтаж байна.
Монгол орны хотгор гүдгэрийн орчин үеийн ерөнхий төрх байдал, дэлхийн гадаад дотоод хүчний хавсарсан үйлдлийн үр дүнд бүрэлдэн бий болжээ. Дотоод хүчинд уул тогтоох хөдөлгөөн асар их нөлөө үзүүлж, галт уулын ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн хувь оролцоо ханьцангуй бага байдаг. Гадаад хүчний нөлөө нь олон үйл явцаас бүрдэх бөгөөд ус, мөсдөл, байгалийн өгөршил хамгийн чухал үүрэгтэй байдаг. Газрын гадаргын хотгор гүдгэр нь нутаг бүрийн геологийн болон тектоникийн бүтэц харилцан адилгүй, мөн гадаад хүчний төрөл зүйл, үйлдэл газар бүрт өөр өөр ялгаатайн улмаас хотгор гүдгэрийн дүрс хэлбэр олон янз болсон байдаг. Иймд Дундговь аймгийн газар нутгийн хотгор гүдгэрийг ерөнхий төрх байдал, гарал үүслийн үүднээс авч үзэхэд цав толгод болон ухаа гүвээт тал гэсэн хэв шинжид багтана.
Дундговь аймгийн өндөржилт нь далайн түвшинээс дээш 1100-1350 метрт өргөгдсөн, нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөрт орших Дэлгэрхангай уул бөгөөд Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Тус аймгийн газрын гадарга нь хэсэгчилсэн уулс, говь тал хөндий хоолой, дов толгод хосолсон, газрын гадаргад үндсэн чулуулаг ойрхон байдаг учир толгодын оройгоор ил гарч хад хэлбэрийг үүсгэж байгалийн сонин тогтоцыг үүсгэсэн газар нутаг элбэгтэй.Уур амьсгалын нөхцөл, мужлал
Дундговь аймаг нь уур амьсгалын мужлалаар нутгийн хойд хэсэг хуурай сэрүүн, дулаавтар зунтай, хагас чийглэг мужид, нутгийн урд хэсэг халуувтар зунтай, хуурайвтар мужид, нутгийн дунд хэсэг дулаан зунтай чийгээр дутмаг мужид багтаж байна. Үүнд:
- Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр сумын зүүн хэсэг, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын баруун хэсэг дулаавтар зунтай хагас чийглэг уур амьсгалын мужид
- Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумын зүүн хэсэг, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр сумын баруун хэсэг, Өлзийт, Өндөршил сумын хойд хэсэг, Адаацаг, Луус, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Баянжаргалан сумд халуувтар зунтай, хуурайвтар мужид
- Өлзийт, Өндөршил сумын урд хэсэг дулаан зунтай чийгээр дутмаг мужид тус тус багтаж байна (Цэгмид, 1969).
Уур амьсгалын мэдээг Дундговь аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс авсан бөгөөд аймгийн хэмжжэд 6 цаг уурын өртөөтэй байна. Мандалговь өртөө, Эрдэнэдалай өртөө, Сайхан-Овоо өртөө, Гурвансайхан өртөө, Цагаандэлгэр өртөө, Говь-Угтаал өртөө гэсэн 6 цаг уурын өртөөтэй байна.
Агаарын харьцангуй чийгшил
Нэг шоо дөрвөлжин метр агаарт байгаа усны уурын хэмжээ буюу түүний жинг үнэмлэхүй чийг гэдэг бөгөөд граммаар (одоо миллибараа) илэрхийлнэ. Энэ хэмжигдэхүүн агаарын температураас ихээхэн шалтгаална. Өөрөөр хэлбэл, агаарын температур ихсэж байхад, ууршилт ихсэж, улмаар нэгж хэмжээний агаарт гарах усны уурын хэмжээ буюу үнэмлэхүй чийг их болдог. Гэхдээ эх газарт дулаан улирлын өдрийн цагт агаарын өгсөх хөдөлгөөн идэвхтэй явагддагийн улмаас газрын гадарга орчимд хуримтлагдаж байсан усны уур дээш дэгдэж агаарын дээд давхарга хүртэл тарах учраас газрын гадарга орчмын нэгж агаарт байсан усны уурын хэмжээ багасах талтай болдог.
Үүнээс шалтгаалж үнэмлэхүй чийгийн хамгийн их хэмжээ хоногт 2 удаа үдээс урд, мөн нар шингэхээс өмнөхөн ажиглагдана. Түүнчлэн үнэмлэхүй чийгийн хамгийн бага хэмжээ нэг нь үдийн үед, нар мандахаас өмнөхөн мөн 2 удаа тус тус тохиолдоно. Харин жилийн явцын хувьд үнэмлэхүй чийгийн хамгийн их хэмжээ дулаан улиралд, хамгийн бага хэмжээ хүйтэн улиралд тохиолдоно.
Дундговь аймгийн хувьд агаарын солилцоо их болдгоос хүйтний эрч арай бага болж үнэмлэхүй чийг 0.5-1.0 мб хүрдэг. Хавар үнэмлэхүй чийг 5-6 мб хүрдэг. Жилийн дулаан улиралд үнэмлэхүй чийг улам ихэссээр, хамгийн их хэмжээндээ 7-р сард хүрэх бөгөөд энэ үеийн үнэмлэхүй чийг ерөнхийдөө 13-15 мб-ын дотор хэлбэлздэг.
Цаашлаад 8-р сараас эхлээд дулааны эрч хүч буурч, чийг ч буурч эхэлнэ. Нутгийн газарзүйн онцлог нөхцөл байдлаас шалтгаалж үнэмлэхүй чийгийн зуны хэлбэлзэл харилцан адилгүй байдаг бол өвлийнх нилээд жигд юм.
Газар орны уур амьсгал чийглэг, хуурайг илэрхийлэх маш чухал элемент бол харьцангуй чийг юм. Энэ нь агаар усны уураар хир зэрэг ханасныг харуулах хэмжигдэхүүн юм. Тус аймагт өдрийн цагт агаар дунджаар 30-50 хувь ийн чийгтэй байдаг. Тэгэхдээ агаар өвөл нилээд хүйтэн болохоор усны уураар ханах байдалд их ойртож харьцангуй чийгийн хэмжээ үд дундын үед 60-70 хувь хүрдэг. Харин зуны улиралд хэдийгээр бороо ордог ч гэсэн харьцангуй чийг өдрийн цагт 30-50 хувь болж багасдаг. Ялангуяа хавар 5-р сард өдрийн цагт бүр ч бага 20-30 хувь байна. Өөрөөр хэлбэл 4-р сараас 10-р сар хүртэл хугацаанд өдрийн цагт, ялангуяа үдээс урд агаар ихээхэн хуурай байдаг.
Харьцангуй чийгийн жилийн хуваарилалт нилээд өвөрмөц байдалтай юм. Тус аймагт дунджаар 45-50 хувийн чийглэгтэй байна. Жилийн хамгийн хуурай улирал хавар, намар хоёр юм. Ялангуяа хавар бүр ч их хуурай болдог. 11-р сараас эхлээд 3-р сарыг хүртэлх хугацаанд харьцангуй чийг 60-80 хувь хүртэл ихэсдэг бөгөөд 1-р сард нэн их хэмжээтэй болдог.
Аймгийн жилийн дундаж чийгшлийг харууллаа. Үүнээс үзэхэд олон жилийн дунджаар Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр буюу Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр сумдын хойд хэсэг, Дэлгэрцогт, Говь-Угтаал сумын төвийн хэсгүүдэд 40-45 хувийн чийгшилтэй байна. Харин Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Өлзийт, Луус, Гурвансайхан, Сайнцагаан, Өндөршил, Баянжаргалан сумдын нийт нутгаар, мөн Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Эрдэнэдалай сумдын урд хэсгээр олон жилийн дунджаар 45-50 хувийн чийгшилтэй байна.Салхины горим
Их даралттай газраас бага даралттай газар руу чиглэж буй агаарын урсгалыг салхи гэнэ. Агаарын даралтын зөрүү нь салхи үүсгэх шалтгаан болдог. Монгол орны салхины горим өвлийн ид дунд 1-р сард ихэвчлэн баруун хойд, хойд, зүүн хойд зүгийн салхи зонхилно. Зуны улиралд баруун хойд болон баруун хойноос зүүн хойд зүг хүртэлх зовхисын салхи зонхилно. Тэхдээ баруунаас хойд зүг хүртэлх зовхисын салхины давтагдал 44-46 хувь, баруун хойноос зүүн хойд зүг хүртэлх зовхисынх 37-53 хувь, хойноос зүүн зүг хүртэлх зовхисын 14-61 хувь байдгаас үзвэл зуны улиралд салхины зүг чиг өвлийнхийг бодоход төдийлөн тогтвортой биш юм. Дулаан, хүйтэн улирлын салхины чиглэл нь монгол оронд жилдээ бараг нийт нутагт баруун хойноос зүүн хойд зүг хүртэлх зовхисын салхи голлодог ч гэсэн ихэнх нутагт баруун хойд зүгийн салхи дийлэнх болж давтагдал нь 40-70 хувь хүрдэг.
Салхины чиглэл нь тухайн газар орны хотгор гүдгэрийн онцлогоор голчлон тодорхойлогдоно. Газрын гадаргын халалт хөрөлт өдөр шөнийн цагт янз бүр байдгаас шалтгаалж шөнө газрын гадарга орчимд салхины хурд хамгийн бага хэмжээтэй байснаа нар мандахаас эхлээд ихсэж үдээс хойш хамгийн их хэмжээнд хүрээд цаашид буурна.
Тэгэхдээ хуурай говь, цөл нутагт салхины хоногийн хэлбэлзэл бусад газрынхаас илүү их хэмжээтэй байна. Үүний нөгөө талаар салхины хурдын хоногийн хэлбэлзэл улирлын ялгаа, хотгор гүдгэр зэргээс ихээхэн хамаарна. Өдөр шөнийн температурын хэлбэлзэл хавар, намар 2 их байдаг учраас салхины хурдын хоногийн хэлбэлзэл чухам энэ улиралуудад их байна. Харин өвлийн улиралд газрын гадаргуу их бага ч гэсэн цасан бүрхүүлээр хучигдсаны үрээр түүний халалт хөрөлт жигд болж салхины хурдын хоногийн хэлбэлзэл багасна.
Салхины хурд жилийн явц үндсэндээ 2 максимумтай 2 минимумтай юм. Үндсэн максимум буюу хамгийн их хэмжээ тус орны аль нутагт 4, 5-р сард, 2-р максимум нь намар 9- р сард ажиглагдах бол үндсэн минимум буюу хамгийн бага хэмжээ өвөл голдуу 1-р сард, 2-р минимум голдуу 7-р сард тус тус тохиолдоно.
Дундговь аймагт салхины хурдны 2-р минимум нь 7-р сараас гадна 8-р сард таардаг. Харин жилийн максимум хавар буюу 5-р сард тохиолдож, дундаж хурдны хэмжээ нь 3-6 м/сек хүрнэ. 1-р минимумын үед салхины хурд зарим газар бусдаас илүү болдгийн зэрэгцээгээр уулсын хоорондын хөндий хонхорт салхины хурд бага болж дунджаар 4.2-5.5 м/сек-ийн дотор хэлбэлзэнэ. Монгол орны аль ч нутагт үе үе хүчтэй салхи болж салхины хурд 15 м/сек хүрэх буюу түүнээс илүү гарах явдал цөөнгүй тохиолдох бөгөөд энэ нь тус орны салхины горимын онцлог юм. Ийм хүчтэй салхи ялангуяа говь тал нутагт болдог байна.
- Агаарын температур
Дэлхийн бөмбөрцгийн сэрүүн бүсэнд багтсан Монгол орон далай тэнгисээс алслагдсан, тал бүрээсээ өндөр уулаар хүрээлэгдэж далайн түвшинээс дээш их өндөрт өргөгдсөн зэргээс шалтгаалан манай оронд агаарын температур ихээхэн ялгавартай, эрс тэс байдалтай юм. Энэ нь өвлийн улирал урт, хүйтэн, зун дулаан, хавар намрын улирал богинохон халуун хүйтэн нь эрс солигдож байдаг. Температурын горимын ийм онцлог нь агаарын температурын жил, сар, хоногийн явц, тэдгээрийн газарзүйн тархалтын байдалд зохих илрэлээ олно.
Монгол орны нутаг бүрийн агаарын температурын хуваарилалтыг авч үзвэл хоногийн температурын хамгийн их, бага хэмжээ хоногт тус бүр нэг удаа тохиолддог буюу ердийн хуваарилалттай юм (Цэгмид, 1969).
Аймгийн хувьд агаарын жилийн дундаж температур +31.30С, хамгийн дулаан 7-р сар буюу +21.40С, хамгийн хүйтэн 1-р сар буюу -18.10С олон жилийн дунджаар үнэмлэхүй их температур +38.80С, олон жилийн дунджаар үнэмлэхүй бага температур -24.7oС байна.
Хүснэгт 1. Агаарын дундаж температур

- Хөрс, хөрсөн бүрхэвч
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт аллювийн хурдас, делювийн хурдас, алюви- делювийн хурдас, элювийн хурдас, эоловийн хурдас, нуурын хурдасууд тархсан байна. Мөн нутаг дэвсгэрийн хамгийн их талбайг буюу 53.2 хувийг делювийн хурдас эзэлж байна. Алюви- делювийн хурдас нийт нутаг дэвсгэрийн 36 хувийг эзэлж байна.
Хүснэгт 2. Хөрс үүсгэгч чулуулгийн байдал

- Хөрсний хэв шинж
Дундговь аймгийн нутгийн хойт хэсэг нь хээрийн хүрэн хөрсний, өмнөд хэсэг нь цөлөрхөг хээрийн говийн бор хөрсний мужид хамрагдана. Аймгийн нутаг нь газрын гадаргын өндөр нам, хотгор гүдгэрийн харилцан адилгүйгээс хөрс үүсгэгч эх чулуулаг нь нэлээд олон янз юм. Нутгийн ихэнх хэсэгт гол төлөв дөрөвдөгч галтын үеийн чулуулгийн хурдсууд зонхилон тархана. Аймгийн нутгийн хөрсөн бүрхэвч уулын хөрс, /уулын хүрэн, цайвар хүрэн, бор/, уулсын хоорондох хөндийн нугын хужир, мараалаг карбонатлаг, алювийн нугын, уулсын хооронд хөндийн хүрэн ба цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, элсэн хужаастай болон хад цохио гэсэн хэв шинжид хуваагдаж байна.
Аймгийн хөрсний хэв шижийн зургийг үндэслэн тэдгээрийн эзлэх талбайн хэмжээг тодорхойлж дараах хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 3. Хөрсний хэв шинж

Хүснэгтээс үзэхэд тус аймгийн нутагт нийт 18 хэв шинжийн хөрс тархаж байгаа тэдгээрийн дотор жинхэнэ хүрэн хөрс хамгийн их буюу 1673.1 мян.га буюу 22.4 хувийг, цөлөрхөг хээрийн бор хөрс 1640.4 мян.га буюу 22 хувийн эдгээр хэв шинжийн хөрс 64.8 хувийг эзэлж байна.
- Хадлан бэлчээр, өвс тэжээл
Ногоон тэжээлийг чанар сайтай ногоон өвс бэлтгэх, намар бэлчээрийн ургамал хагдарч, ургац буурсан үед шим сайтай ногоон ургамал малд идүүлэх зорилгоор тариална.
Байгаль-уур амьсгалын эрс тэс ширүүн, гандуу хуурай нөхцөлд тэжээл үйлдвэрлэл нь нэгдүгээрт-цөлжилт, ган-зудын эрсдлийг бууруулах, хоёрдугаарт-бэлчээрийн мал аж ахуйн таваарлаг чадавхыг дээшлүүлэх, гуравдугаарт-эрчимжсэн мал аж ахуйг (өндөр ашиг шимтэй сүүний үхэр сүрэг, түргэн өсөлттэй гахай, шувууны аж ахуй) хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудал юм.
Манай байгалийн хадлангийн ургац бага, тэжээллэг чанар ядмагхан болно. Тухайбал уулын хээрийн хадланд боролзгоно, харгана, нохойн хошуу, тавилгана элбэг, ойт хээрийн хадланд зогдор улалж, хээрийн бүсийн хадланд шивээ хялгана, Хар ус нуур, говийн баян бүрдийн хадланд зэгс, намгархаг газар өлөн өвс зонхилдог.