
5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна
ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна.
Зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, 5 аймаг, 74 сумын 45,750 мянган малчин өрхийн 19,246.583 толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 301,547 төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэх тооцоо гарсан. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгосон.
2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тэжээл тээвэрлэлт Өвөрхангай аймагт 1,348,320 кг буюу 32 хувь, Баянхонгор аймагт 877,530 кг буюу 28 хувийн гүйцэтгэлтэй, Говь-Алтай аймагт 630,580 кг буюу 57 хувийн гүйцэтгэлтэй, Өмнөговь аймагт 999,150 кг буюу 96 хувийн, Дундговь аймагт 936,000 кг буюу 50 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэжээл түгээлт 4,791,580 кг буюу 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Гурил тэжээлийн үйлдвэрүүд үлдэгдэл 7,663.78 тонн тэжээлийг 3 дугаар сарын 15-ны дотор үйлдвэрлэж дуусгах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ажлын хэсэг ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулна.
Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилах, хянах зорилгоор хяналт мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон вебд суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ажиллуулж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Инфографик: Малын тэжээлийн үйлдвэр
Манай улсад малын тэжээл үйлдвэрлэлээр дагнасан нийт 30 аж ахуйн нэгж, цех байна. Үүнд томоохон 6 аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод дөрөв, Сэлэнгэ аймагт нэг, Дорнод аймагт нэг байна.
Нийт тэжээлийн үйлдвэр, цехүүдийн 8 нь улирлын чанартай, 22 нь байнгын үйл ажиллагаа явуулж, дараах төрлийн тэжээлийг үйлдвэрлэж байна.
Мөн 27 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж, жил бүр 70-75 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.
Гурил, тэжээлийн үйлдвэрүүдийн хүчин чадал
Дээрх үзүүлэлтээс харахад тэжээлийн үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлага байгаа юм. Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаагаар хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, түүхий эдийн дутагдалтай байдал, мэргэжлийн технологич бэлтгэх зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Манай улсад 65-70 мянган тонн үйлдвэрийн тэжээл дутагдалтай байдаг бөгөөд үүнийг хангахын тулд түүхий эдийн бэлтгэл, татан авалт зэрэгтэй уялдуулан 6 тэжээлийн үйлдвэр, цех шинээр барьж байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх бүс нутгуудад улаанбуудай, хөх тариа, хошуу буудай, арвай, эрдэнэшиш, шар буурцаг зэргийг түлхүү тариалж тэжээлийн үйлдвэр, тэжээлийн ургамал тариалалтыг хослуулан хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр:
- Бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэл 60 гаруй мянган тонноор нэмэгдэнэ.
- Тогтворжсон жорын тэжээл үйлдвэрлэж тэжээлийн хангамж тогтвортой болно.
- Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, экспортлох нөхцөл бүрдэж, аж ахуй эрхлэгчдийн чадавх сайжирна.
- Хот суурин газрын хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хүртээмжтэй хангах боломж бүрдэнэ. (Мах, сүүний хангамжийн улирлын хамаарал, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлнэ)
