
Уст цэг орчмын бэлчээр ашиглах, хамгаалах технологи
Усны чанар, шинж чанар, үнэлгээ, нөхөн сэргээлт, экосистем, ашиглах хамгаалах зэрэг агуулгыг танилцуулна. Хичээл нь дараах сэдвүүдээс бүрдэнэ. Үүнд:
- Усны чанарт бэлчээрлэлтийн нөлөөлөл
- “Усны сан бүхий газар”-ын ойролцоох бэлчээр ашиглах, хамгаалах технологи
Зорилго
Бэлчээрийн тогтвортой менежмент төслийн хүрээнд уст цэг орчмын (нуур, гол мөрөн, булаг ) бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах болон экосистемийн өөрчлөлтийг үнэлэх, бэлчээрийн ашиглах, хамгаалах технологийн талаарх мэдлэг олгох үндсэн зорилготой.
Зорилт
1. Уст цэг орчмын экосистем, түүний онцлог.
2. Голын эргийн бүсийн экосистемийг үнэлэх зарим аргууд.
3. Уст цэг орчмын бэлчээрийг ашиглах, хамгаалах технологи.
Мэдлэг
1. Уст цэг орчмын бэлчээрийн экосистемийн тухай ойлголт.
2.Голын эргийн бүсийн экосистемийг үнэлэх зарим аргууд.
3. Уст цэг орчмын бэлчээрийг ашиглах, хамгаалах технологи.
Сэдэв 1: Усны чанарт бэлчээрлэлтийн нөлөөлөл
Сэдэв 2: “Усны сан бүхий газар”-ын ойролцоох бэлчээр ашиглах, хамгаалах технологи
Талархал
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.

Ой орчмын бэлчээр ашиглах, хамгаалах технологи
Ойн тухай үндсэн ойлголт тодорхойлолтууд, ойн экологи эдийн засгийн үүрэг ач холбогдол, ойн бэлчээрлэлтийн онцлог ба ойн байгалийн сэргэн ургалтын явц, бэлчээрлэлтээс ойд үзүүлэх нөлөө, олон улсын хэмжээнд болон Монгол орны хувьд ой орчмын бэлчээрлэлтийн байдал цаашдын чиг хандлага, ойн бэлчээрлэлтийг зохистой байдлаар зохицуулах тухай мэдлэг, ойлголтыг системтэй хүргэнэ.
Зорилго
Бэлчээрийн нэг үндсэн бүрэлдэхүүн болох ойн экосистемийн тухай суурь ойлголт, ойд бэлчээрлэлтээс үзүүлж байгаа нөлөөлөл, түүнээс гарах үр дагавар, ой орчмын тогтвортой бэлчээр ашиглалтыг зохиойн байгуулах тухай системтэй мэдлэг олгох үндсэн зорилготой.
Зорилт
1. Ойн экосистемийн үүрэг ач холбогдол, ойн тухай ойлголтой болох.
2. Ой орчмын бэлчээрийн онцлог, ойн байгалийн сэргэн ургалтын тухай цэгцтэй мэдлэг олгох.
3. Ой орчмын бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах тухай мэдлэг эзэмшүүлэх.
Мэдлэг
1. Ойн экосистемийн үүрэг ач холбогдол, ойн тухай ойлголтой болох.
2. Ой орчмын бэлчээрийн онцлог, ойн байгалийн сэргэн ургалтын тухай цэгцтэй мэдлэг олгох.
3. Ой орчмын бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах тухай мэдлэг эзэмшүүлэх.
Сэдэв 1: Ой орчмын бэлчээр ашиглах, хамгаалах асуудал (Онол)
Сэдэв 2: Ой орчмын бэлчээр ашиглах, хамгаалах асуудал (Практик)
Сэдэв 3: Ой орчмын бэлчээрийн онцлог ба ойн байгалийн сэргэн ургалт, бэлчээрлэлтээс ойд үзүүлэх нөлөө
Сэдэв 4: Ой орчмын бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах тухай
Талархал
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.

Бэлчээр усжуулалтын үндсэн ойлголт
Бэлчээр усжуулалтын талаар үндсэн ойлголт, ач холбогдол, сайжруулах аргын тухай танилцуулна.
Зорилго
Монгол орны бэлчээрийн усан хангамж, бэлчээр усжуулалтын судалгаа, гадаргуугийн ил задгай усгүй бэлчээр нутагт уст цэгүүдийг шинээр байгуулах, өвлийн улиралд гол горхи, нуур, цөөрөм хөлдсөнөөс мал уух усаар дутагддаг тул хөлддөггүй уст цэгүүдийг байгуулах замаар өргөн уудам дэвсгэр газрыг бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, малын тоо толгойг өсгөх, түүнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд оршино.
Зорилт
1. Бэлчээр усжуулалтын хөгжил, төр засгаас хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүд.
2. Мал аж ахуйг хөгжүүлэх, малын зүй бусын хорогдлыг багасгах, малаас авах ашиг шимийг дээшлүүлэхэд бэлчээр усжуулалт ба малын усан хангамжийн асуудал хэрхэн нөлөөлөх талаар ойлголт.
3. Монгол улсын бэлчээр усжуулалтын ойрын ба хэтийн бодлогыг боловсруулахад нөлөөлөх хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэл.
Мэдлэг
1. Бэлчээр усжуулалтын үндсэн зорилго, тэдгээрийн онцлог шинжүүд, бэлчээр усжуулалтын ажлыг явуулах үндсэн зарчимын талаар ерөнхий ойлголт.
2. Малын усан хангамжийг сайжруулахын ач холбогдол нь түүнтэй харилцан шүтэлцээтэй хэд хэдэн хүчин зүйлийн талаар бүрэн ойлголттой болно.
3. Бэлчээрийг усан хангамжийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх талаарх мэдлэгийг олгоно.
Сэдэв 1. Бэлчээр усжуулалт
Сэдэв 2. Бэлчээр усжуулалтын ач холбогдол
Сэдэв 3. Бэлчээр усжуулалтын сайжруулалт
Талархал
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.

Бэлчээр, хадлангийн ургамлыг өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга
Бэлчээрийн хөнөөлт шавж, тэдгээрийн тархалт, мэрэгч амьтан, тэдгээрийн хор хөнөөл, тэмцэх арга зам зэргийн талаар үндсэн ойлголтыг өгнө.
Зорилго
Бэлчээр, хадлангийн талбайд ихээр тархаж ургамлыг гэмтээж, хөнөөл учруулдаг зонхилох хөнөөлт организмууд (ургамлыг шавж, мэрэгч амьтад)-ын тархах арга зам, гэнэтийн олшролт, тэдгээрийн хөнөөлийг бууруулах арга замыг мэдүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.
Зорилт
1. Хөнөөлт организмуудын талаарх ерөнхий ойлголт.
2. Хөнөөлт организмуудыг илрүүлэх, таних аргууд.
3. Хөнөөлт организмуудыг хөнөөлийг бууруулах арга замууд.
Мэдлэг
1. Хөнөөлт организмын талаар суурь мэдлэг эзэмших.
2. Хөнөөлт организмтой тэмцэх аргын талаар суурь мэдлэг эзэмших.
Сэдэв 1: Бэлчээрийн хөнөөлт хайрсан далавчтан шавж: Нугын бор эрвээхэй
Сэдэв 2: Бэлчээрийн хөнөөлт мэрэгч, тэдгээрийн хөнөөл тархалт
Сэдэв 3: ХААИС биологийн хамгааллын лаборатори
Талархал
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.

Бэлчээр хадланд уур амьсгал, экосистемийн өөрчлөлтийн нөлөөлөл
Уур амьсгалын үндсэн ойлголт, ангилал, хэрэглээний талаар танилцуулна. Хичээл нь дараах сэдвүүдээс бүрдэнэ. Үүнд:
- Уур амьсгал, түүнийг илэрхийлэгч хүчин зүйлс.
- Уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн хандлага.
- Уур амьсгал бэлчээр ургамлан нөмрөгт нөлөөлөх нь.
Зорилго
Уур амьсгалыг илэрхийлэгч үндсэн хүчин зүйл, тэдгээрийн өөрчлөлт, ирээдүйн хандлага, бэлчээр, ургамалан нөмрөгт үзүүлэх нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох талаар ойлголт өгөхөд энэхүү сургалтын зорилго оршино.
Зорилт
1. Уур амьсгал, түүнийг илэрхийлэгч хүчин зүйлийн талаарх ерөнхий ойлголт.
2. Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагавар.
3. Уур амьсгалын өөрчлөлтөөс бэлчээрт үзүүлэх эерэг, сөрөг нөлөө.
Мэдлэг
1. Уур амьсгал, түүний өөрчлөлтийн талаар суурь мэдлэг эзэмших.
2. Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, сааруулах аргын талаар суурь мэдлэг эзэмших.
3. Бэлчээрийн ургамлын чийг, дулааны хэрэглээний талаарх мэдлэг.
Сэдэв 1: Уур амьсгал, түүнийг илэрхийлэгч хүчин зүйлс
Сэдэв 2: Уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн хандлага
Сэдэв 3: Уур амьсгал бэлчээр ургамлан нөмрөгт нөлөөлөх нь
Талархал
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.

Доройтсон бэлчээр хадланг сайжруулах арга, технологи
Доройтсон бэлчээр хадланг сайжруулах арга, технологийн талаар, бэлчээрийн тухай, тэжээл хангамж, тэдгээрийг нэмэгдүүлэх арга зэрэг агуулгыг танилцуулна.
Зорилго
Малын тэжээлийн хангамж, шимт чанарыг нэмэгдүүлэх арга технологийг нэвтрүүлэх, мэдлэг олгох.
Зорилт
1. Ургац, шимт чанарыг 2-3 дахин нэмэгдүүлэх арга, мэдлэгийг эзэмшүүлэх.
2. Тордон сайжруулах арга технологийг нэвтрүүлэх.
Мэдлэг
1. Хадлан бэлчээрийн ургац, шимт чанарыг нэмэгдүүлэх ач холбогдол.
2. Бууцаар бордож, хадлан бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх.
3. Ногоон тэжээл тариалах арга технологийн мэдлэг олгоно.
Сэдэв 1: Бууцны хөлд ногоон тэжээл тариалах сайжруулах
Сэдэв 2: Бууцны хөлд ногоон тэжээл тариалах сайжруулах
Сэдэв 3: Бууцны хөлд ногоон тэжээл тариалах сайжруулах
Сэдэв 4: MAAЭШХ Тэжээлийн ургамлын лаборатори
Талархал
Бидний бэлтгэсэн хичээлийг үзсэн танд гүнээ талархал илэрхийлье.